Main Character
LCPO хайрын төрөл
Хайрын түүхийн гол дүрд төрсөн хүн.
Би аль төрөл вэ? Тест бөглөх
Та ямар хүн бэ?
Таныг өрөөнд орж ирэхэд хүмүүс анзаардаг. Энэ нь дуулиантай байдгаас тань биш — та юу хүсэж байгаагаа, хаашаа явж байгаагаа мэддэг өөртөө итгэлтэй байдгаас. Та амьдралаа тохиолдлоор биш төлөвлөгөөгөөр бүтээдэг, тэр төлөвлөгөөндөө хайртай хүмүүсээ багтааж хамгаалдаг.
Таны халамж цэцэг, шүлэг хэлбэрээр биш — шийдэгдсэн асуудал, төлөгдсөн төлбөр, засагдсан машин хэлбэрээр ирдэг. Хэн нэгэнд "чи миний хүн" гэж хэлбэл, тэр тодорхойлолт таны хувьд гэрээ шиг хүчинтэй.
Тодорхой чиглэл
Та зорилгоо зурж, зам зохиож, алхам алхмаар хэрэгжүүлдэг. Эргэлзээ таны цагийг ховор авдаг — судлаад, шийдээд, урагшилдаг.
Бодит халамж
"Юугаар туслах вэ" гэдэг таны хайрын гол асуулт. Мэдрэлжийн яриа биш, биет үр дүнгээр хайраа баталдаг тул таны хайрлагдсан хүмүүс амьдралдаа "аюулгүй" мэдрэмжтэй явдаг.
Ганхашгүй амлалт
Таны "тийм" бол тийм. Салхи, сэтгэл санаа, нөхцөл байдал өөрчлөгдсөн ч өгсөн үг тань хэвээр байдаг — энэ таны урдаа тавих чадвао.
Харилцаанд хэрхэн илэрдэг вэ?
Болзооны эхэнд
Та цагийг дэмий үрдэггүй: сонирхсон бол тодорхой хэлдэг, сонирхоогүй бол цаг үрдэггүй. Болзоо тань төлөвлөгдсөн, цагтаа эхэлдэг, санаатай сонгогдсон газар байдаг. Зарим хүнд энэ нь "хэт зохион байгуулалттай" санагдаж мэднэ — гэхдээ энэ бол таны нухацтайн хэлбэр: та юу ч санамсаргүй хийдэггүй.
Харилцаа гүнзгийрэхэд
Та хосын ирээдүйн архитектор болдог: орон сууц, санхүү, төлөвлөгөө — бүгд таны зураглалд бий. Хамтрагч тань маргаашийн төлөө санаа зовох шаардлагагүй болдог. Сорилт нь: таны зураглалд түүний өөрийнх нь зурсан хэсэг хэр байна? Хамтын ирээдүй хоёр гараар зурагдахад л жинхэнэ болдог.
Зөрчил гарахад
Та маргааныг шатрын хөлөг шиг хардаг: фактууд, логик, шийдэл. Дуугаа өндөрсгөхгүйгээр байр сууриа хамгаалж чаддаг нь давуу тал. Гэвч "би зөв байсан" гэдгийг батлах нь "бид эвлэрсэн" гэдгээс чухал болчих мөчид болгоомжил — хожсон маргаан, алдсан ойр дотно байдал гэж байдаг. Заримдаа зөв байхаасаа зөөлөн байх нь илүү ашигтай.
Гэрэл ба сүүдэр
Давуу талууд
-
✓
Ирээдүйгээ бүтээгч — таны дэргэд амьдрал тодорхой, аюулгүй мэт санагдуулдаг
-
✓
Хэлсэндээ эзэн — амлалт тань нөхцөл байдлаас хамаардаггүй үргэлж хэлсэндээ хүрдэг
-
✓
Тайван чанар — Асуудөл таныг биш, та асуудлыг удирддаг
Анхаарах зүйлс
Эдгээр нь таны хүчний хэтрэл — хянах биш, зөөлрүүлэх л асуудал:
-
Хяналтын рефлекс — бүх асуудлыг шийдэх гэсээр хамтрагчийн сонголтын орон зайг багасгах
-
Буулт хийхээс зайлсхийх — маргаанд ялахаас илүү, ялагдах үе ч байдаг
-
Мэдрэмжээ гаргар — "би чамд юу хийж өгсөн" нь "би чамд хайртай"-г үргэлж илэрхийлэхгүй
Ажил, нөхөрлөлд
Ажил дээр та төрөлхийн гүйцэтгэх захирал: зорилго тавьж, баг зохион байгуулж, үр дүн гаргадаг. Хариуцлагаас зугтдаггүй тань таныг байгууллагын тулгуур болгодог. Найз нөхдийн дунд та "лавлах цэг" — хэн нэгэнд ноцтой шийдвэр, бодит тусламж хэрэгтэй болбол таны утас дуугардаг. Найзууд тань таны үнэнч зангийг тань мэддэг, харин таны сэтгэл хөдлөлийг тань харах нь ховор.
Хэнтэй таардаг вэ?
Love Wizard
Хайрыг урлаг болгодог илбэчин.
Тэр таны тодорхой, найдвартай хүрээнд урлаг, гэнэтийн байдал, инээд авчирдаг — яг таны төлөвлөгөөнд байдаггүй, гэхдээ хамгийн хэрэгтэй зүйлс. Хариуд нь таны тогтвор түүний бүтээлч эмх замбараагүйд газар олгодог. Та түүнийг тээж, тэр таныг нисгэдэг хос.
Master Cat
Бие даасан, эрх чөлөөт эзэн зан.
Хоёул бие даасан, зарчимтай — бие биеийн орон зайг ойлгодог хүчирхэг эвсэл. Хэн нэг нь заримдаа түрүүлж зөөлрөхөө тохироорой.
Blazing Monster
Дүрэлзсэн хүсэл тэмүүллийн галт зүрх.
Түүний галт эрч таны тодорхой чиглэлтэй нийлэхээр зогсдоггүй хөдөлгүүр болдог. Хоёул өгөх талын хүмүүс тул хүлээн авалцаж сураарай.
Guardian Lion
Хүч ба энэрэл хосолсон жинхэнэ манлайлагч.
Хоёул жолооны ард суумаар байдаг, гэхдээ та логикоор, тэр мэдрэмжээр залдаг — чиглэл нэг ч, хурд өөр. Даван туулах түлхүүр: эрх мэдлийг биш, эзэмшлийн талбарыг хуваа (санхүү чинийх, аялал минийх г.м.), шийдвэрийн өмнө түүний мэдрэмжийг заавал асуу. Хүндэтгэл тогтвол энэ хос уулыг ч нүүлгэдэг.
Илүү сайхан харилцааны түлхүүр
Хамтрагчид нь өгөх зөвлөгөө
- Түүний хийсэн ажлыг хайрын үг гэж ойлгоэ сур — тэр чамд "хайртай" гэдгийг өдөржин үйлдлээр хэлдэг
- Том шийдвэрт саналаа эрт хэл — төлөвлөгөө нь баталгаажсан хойно өөрчлөх нь түүнд хэцүү болгодог
- Түүний "зөв байх" хэрэгцээг эсэргүүцэл биш аюулгүй байдлын зөн гэж ойлго
Өсөлт хөгжлийн зөвлөгөө
- Долоо хоногт нэг шийдвэрийг бүрэн хамтрагчдаа өг — жижгээс эхэл, хяналтгүйдэл аюулгүй гэдгийг бие махбоддоо зааж сурга
- Маргааны дундуур "би зөв байх уу, бид ойр байх уу" гэж өөрөөсөө асуу
- Мэдрэмжээ өдөрт нэг өгүүлбэрээр хэлж дадла — "өнөөдөр чамайг хараад баярласан" ч хангалттай
Main Character гэдэг нь бусдыг жүжигчин болгоно гэсэн үг биш — таны түүх том учраас хажууд чинь байгаа хүн ч том дүртэй байх ёстой гэсэн үг. Зураглалдаа хоёр гарын зай үлдээгээрэй: тэгвэл таны бүтээж буй амьдрал кино биш, жинхэнэ болно.
💜 Энэ тодорхойлолт таны хандлагыг л дүрсэлдэг — хэн байхаа та өөрөө шийднэ.
Өөрийнхөө төрлийг мэдэх